Ховдын шийгуаг 400 төгрөгөөр бөөндөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-19 14:59:25
Увс /МОНЦАМЭ/. Намрын налгар өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан хаа сайгүй жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногооны болц гүйцэж тэр хэрээр ард иргэд шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэж эхлээд байна.
Увс аймагт улсын баярын дараахнаас эхлэн Ховдын шийгуа зарагдаж эхэлсэн бөгөөд одоо бараг дэлгүүр бүрт худалдаалагдаж байна. Анх нэг кг шийгуа 2500 төгрөгөөр худалдаалагдаж эхэлсэн бол одоо 400 төгрөгөөр бөөндөж, дэлгүүрүүдэд нэг кг нь 800-1000 төгрөгөөр зарагдаж байна. Ховдын шийгуа зөвхөн аймгийн төв гэлтгүй 19 сум руу ч тээвэрлэгдэн хүрч байгаа аж. Ховдын шийгуа Увсад хөл боодог өдрүүд ирэх 9-р сарыг дуустал үргэлжилдэг юм.
Б.Замбал
Холбоотой мэдээ