"Роллс-Ройс" тэнгисийн цэргийн автомат хөлөг онгоц үйлдвэрлэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ЛОНДОН. /Нью-Йорк Таймс/. Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Роллс-Ройс” компани тэнгисийн цэргийн автомат хөлөг онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Америкийн “Нью-Йорк Таймс” сонины лхагва гарагийн дугаарт бичсэнээр, “Ролл-Ройс” компани нь ойрын хэдэн жилийн хугацаанд 700 тн-ын даацтай тэнгисийн цэргийн автомат хөлөг онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 60 м урттай хөлөг онгоц нь 45 км/ц хурдлах хүчин чадалтай байх гэнэ. Мөн энэ хөлөг онгоц нь далайд нэг гарсан тохиолдолд 100 хоног явж, 6500 хүртэлх км замыг туулах чадалтай байх ажээ.
Хиймэл оюун ухаан (AI) болон олон төрлийн мэдрэгчээр тоноглогдсон автомат хөлөг онгоц нь далайчдад учрах эрсдлийг багасгахын сацуу үйл ажиллагааны зардлыг бууруулна гэж тус компани найдаж байна.

Г.Доржханд