“ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлт болов

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-31 18:18:40

Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлт Гадаад харилцааны яамны “Номин” танхимд өнөөдөр боллоо.

 ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлтийн ёслолд ЮНЕСКО-ийн үндэсний комиссын үе үеийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсыг төлөөлж ЮНЕСКО-ийн дэргэд Байнгын төлөөлөгчөөр ажилласан ахмад дипломатч, үндэсний хорооны гишүүн, төсөл хөтөлбөрийн зохицуулагч, өв соёлын мэргэжилтэн зэрэг ЮНЕСКО-той ажил амьдралаа холбосон хүмүүс хүрэлцэн ирэв. Арга хэмжээг нээж Гадаад хэргийн дэд сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар үг хэллээ. Номын нээлтийн үеэр “Дэлхийд данслагдсан Монгол соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэнг мөн толилуулсан юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 30 орчим өв байдаг бөгөөд энэхүү үзэсгэлэн нь эдгээр өвүүдийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой ажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд