Их Британийн ханхүү Харри америк жүжигчинтэй гэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-28 10:07:00
ЛОНДОН. /Би-Би-Си/. Их Британийн ханхүү Харри Америкийн жүжигчин Меган Марклтай гэрлэнэ гэж Букингемын ордноос даваа гарагт мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжлав.

Хунтайж Чарльзын отгон хүү болох 33 настай Харри нь энэ сарын эхээр Америкийн 36 настай жүжигчин М.Марклтай сүй тавьсан байна. Тэднийг сүй тавьж, гэрлэхийг хатан хаан II Элизавета зөвшөөрсөн гэнэ.

Букингемын ордноос өчигдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тэд ирэх хавар гэрлэх бөгөөд Лондон хот дахь Кенсингтоны ордонд амьдрах ажээ. М.Маркл 2011 онд Америкийн кино продюсер Тревор Энэлсонтой гэрлэж байсан бөгөөд тэд 2013 онд салсан юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ