ОХУ-ын тамирчид Өвлийн Олимпт улсынхаа нэрийн өмнөөс оролцож чадахгүй нь

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-12-06 17:16:14
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын шигшээ багийн тамирчид ирэх оны 2 дугаар сарын 9-25-ны өдөр БНСУ-ын Пёнчан хотноо болох Өвлийн Олимпийн наадамд Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/-ны нэрийн өмнөөс оролцоно.
 
ОУОХ энэ сарын 5-ны өдөр хийсэн хуралдаанаар ийм шийдвэрт хүрчээ. Дөрвөн жилийн өмнөх Сочигийн Өвлийн Олимпт оролцож амжилт гаргасан тамирчдын сэргээшийн асуудлаас үүдэн ОХУ-ыг шийтгэж буй нь энэ аж.
 
ОХУ-ын баг тамирчид Пёнчаны Өвлийн Олимпт оролцох эрхтэй. Гэвч тамирчин ялалт байгуулвал ОХУ-ын төрийн далбаа, төрийн дуулал бус ОУОХ-ны туг мандаж, мөн байгууллагын сүлд дуу эгшиглэх аж. 
 Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Чечень улсын төрийн тэргүүн Рамзан Кадыров тус улсын нэг ч тамирчин ОУОХ-ны нэрийн өмнөөс Олимпт оролцохгүй, зайлшгүй шаардлагаар оролцсон тохиолдолд Олимпийн аварга лугаа хүндэтгэл үзүүлнэ хэмээн мэдэгдээд байна. Тэрбээр "Олимпийн наадмыг улс төрийн шинжтэй болж буйд харамсаж байна. ОХУ-ын төрийн далбаа спортын төрөл бүрийн шагнал гардуулах ёслол дээр мандана гэдэг ОУОХ-ны гол айдас" хэмээв.
 
 Харин ОХУ-ын тал уг шийдвэрт албан ёсны хариу өгөөгүй байгаа бөгөөд энэ сарын 12-ны өдрийн Олимпийн Хорооны хуралдаанаар тус улсын баг тамирчид Өвлийн Олимпт оролцох эсэх нь шийдэгдэх юм. Мөн асуудлыг ОХУ-ын Төрийн Дум энэ сарын 8-ны өдөр хэлэлцэх юм.
 
Л.Нандиа
 
Холбоотой мэдээ