Уолтер Жэнкинс, Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-12-13 14:32:19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс нь Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөр, оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдээр Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлж, энэхүү төсөл хөтөлбөрт 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Монголын 300 гаруй залуу мэргэжилтэнг хамруулсан байна.

Япон Улсын иргэн Маруока Кэнжи нь “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдэд инженерийн зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн бөгөөд Туул голын хурдны зам болон Сэлбэ голын хурдын замын олон түвшний огтлолцлын уулзвар хэсгийн газар ашиглалтын хөгжилд зөвлөх үйлчилгээ үзүүлжээ.

Тэрээр “Нарны гүүр” төсөл, “Нарны зам” төслийн ажлын удирдагч, улсын чанартай Эрдэнэ сум-Өндөрхаан чиглэлийн 250 км авто замын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын удирдагчаар тус тус ажиллажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд