Луизиана муж улсын захирагч ерөнхийлөгчийн сунгаанаас гарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-18 14:41:48

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Луизиана муж улсын захирагч Бобби Жиндал АНУ-ын ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнөөс гарсан тухай “Politico” сэтгүүлд мэдээлжээ.

“Миний цаг үе ирээгүй байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Луизиана муж улсын захирагч нам дотроос ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаа болохын өмнө Бүгд найрамдах намын сонгогчдоос авах ёстой дэмжлэгийг авч чадаагүй байна. Аравдугаар сарын байдлаар Жиндал сонгуулийн кампанит ажлын үеэрээ 250 мянга гаруйхан доллар цуглуулсан бол санал асуулгаар 1 хувь хүрэхгүй дэмжлэгийг авчээ.

Жиндал ерөнхийлөгчийн сунгаанаас гарсан Бүгд найрамдах намын гурав дахь нэр дэвшигч болсон байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны 11 дүгээр сард болно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ