Хүндийг өргөлтийн тэмцээнээс 13 медаль авчрав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-09 21:55:40
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүндийн өргөлтийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болсон. Тэмцээнд Өвөрхангай аймгаас Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай есөн тамирчин амжилттай оролцож, 13 медальтай ирлээ.
Тодруулбал 56 кг жинд спортын дэд мастер О.Дагдансамбуу гурван мөнгө, 50 кг жинд Б.Лувсандамба гурван мөнгө, 48 кг жинд Б.Наранхүү гурван хүрэл, +75кг жинд Г.Насандулам нэг хүрэл медалийг тус тус хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Тэмцээнд 16 байгууллагын 180 тамирчин оролцсон юм.
 Б.Батчимэг
Холбоотой мэдээ