Цанын улсын аварга шалгаруулах тэмцээн Тэшиг суманд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 13:39:03

Булган аймгийн Тэшиг сум анх удаа цанын улсын аварга шалгаруулах тэмцээнийг  зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж эхлээд байна.

Саяхан Тэшиг нутгийханы “Тэнгэрээс заяатай Тэшиг нутгийнхан” уулзалт Улаанбаатар хотноо болсон. Энэ үеэр  Орхон аймагт суугаа Тэшиг нутгийн уугуул иргэн С.Пүрэв, Ш.Оюунбат нар иж бүрэн 2 цаныг нутгийн удирдлагуудад гардуулан өгсөн байна. Уулзалтын үеэр өвлийн олимпид ордог цаныг хөгжүүлж, олимпын тамирчин бэлтгэх зорилго тавин ажиллаж байгаагаа Тэшиг сумын Засаг дарга Ж.Гансүх цугласан олонд сонордууллаа. 

П.Батням

Холбоотой мэдээ