Бэлчээрийн хортонтой тэмцэхэд ихээхэн хөрөнгө зарж байна

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 13:23:21

Говь-Алтай аймгийн ихэнх уул нуруудын хяр зооны үндсэрхэг нутагт царцаа, үлийн цагаан оготно их хэмжээгээр тархаж бэлчээр нутгийг сүйтгэж байгаа юм. Иймд эдгээр бэлчээрийн хортонтой төр захиргааны байгууллага, ард иргэд малчид олон янзын аргаар тэмцэж устгах ажил зохион байгуулж байна.

Тус аймгийн хэмжээгээр өнгөрсөн онд Халиун, Жаргалан, Тонхил сумд улсын төсвийн 113.0 сая төгрөгний санхүүжилтээр 30 га бэлчээрийг, Цээл сумд “Алтайн хүдэр” ХХК-ний 10 сая төгрөгөөр, Чандмань, Халиун, Баян-Уул сумдын 87 га бэлчээрийг сумын орон нутгийн хөгжлийн сангийн 23 сая төгрөгөөр дэвхрэг, царцаа, үлийн цагаан устгах ажил хийжээ.

Энэ онд Халиун, Тайшир, Дэлгэр сумдын 30 га бэлчээрт улсын төсвийн 114.0 сая, Цогт, Цээл, Алтай сумын 10 га-д бэлчээр хамгаалах төслийн 16 сая төгрөгийг бэлчээрийн хортонтой тэмцэхэд зарцуулсан байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ