Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нар дохионы хэлний сургалтад хамрагдлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-04-06 13:12:32
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ЗДТГ, НҮБ-ын “Хүүхдийн сан”-тай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй Алтай” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нар болон тэдгээр хүүхэдтэй хамтран ажилладаг салбарын байгууллагуудын мэргэжилтнүүд дохионы хэлний сургалтад хамрагдлаа.
Уг сургалт энэ сарын 2-6-ны өдрүүдэд зохиогдсон ба оролцогчид тав хоногийн хугацаанд  дохионы хэлний мэдлэгийг эзэмшин, сургагч багшаар бэлтгэгджээ. 
“Цаашид сургалтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургуульд хамруулах эс бөгөөс тэдэнд албан бус боловрол олгох замаар хөгжил, мэдээллийн үйл ажиллагаанд оролцуулна” хэмээн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогийн хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг онцоллоо. 
Тус аймгийн хэмжээнд 0-17 насны ярианы бэрхшээлтэй 19, сонсголын бэрхшээлтэй 29 хүүхэд байгаа ажээ. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ