Найман сургууль, цэцэрлэгийг шинээр барьж байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-02 09:59:34

Сүхбаатар аймагт сүүлийн гурван жилд 4 сургууль, 4 цэцэрлэг, 1 дотуур байрны барилга  шинээр  барьж ашиглалтад оруулжээ.

Тодруулбал Асгат, Баяндэлгэр, Мөнххаан, Баруун-Урт  суманд сургуулийн, Баруун-Урт суманд 200 хүүхдийн дотуур байр, Асгат, Мөнххаан, Баруун-Урт суманд хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад оруулсанаар сургалтын орчин сайжирч, хамрах хүүхдийн тоо ч нэмэгдсэн байна.  Тэдгээрт улс, орон нутгийн төсвөөс  нийтдээ 11,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ