Шатарчид 2018 оны улсын аваргаа Архангайд тодруулахаар өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатрын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Цэцэрлэг хотноо үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн энэхүү тэмцээнд шилдэг 24 шатарчин өрсөлдөж байгаа юм. Энэ сарын 18-27-нд болох 2018 оны УАШТ-ий нэг онцлог нь Гүржийн Батуми хотод болох дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхийн төлөө шатарчид өрсөлдөж байгаа билээ.
Монголын шатрын холбооноос оюуны их спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэх зорилгоор Говь-Алтай, Завхан, Хэнтий аймгуудад зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн тэмцээнийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор Архангай аймгийн Цэцэрлэг хотноо болж байна.
Тэмцээний нээлтийн ёслолд МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, дархан аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр болон олон улсын шүүгч, Дэлхийн шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Жэйми Кенмуре нар ирж оролцлоо.
УАШТ-ий үеэр Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган зэрэг сумын иргэдэд “Тэмцээн зохион байгуулагч”, “Шүүгч”, “Дасгалжуулагч”-ийн сертификат олгох сургалт зохион байгууллаа. Сургалтыг олон улсын шүүгч Жэйми Кенмуре, МШХ-ны ерөнхий менежер, багш Д.Эрдэнэбат нар удирдсан юм.
Тамирчид эхний өргийг бямба гарагт хийж, ням гарагт хоёр, гуравдугаар өргийн тоглолтууд болов. Эмэгтэйчүүдийн төрлийн эхний өрөгт 2017 оны улсын аварга Ү.Үүрийнтуяа, Их мастер Б. Мөнгөнтуултай таарсан нь анхаарал татлаа. Энэ өрөгт Их мастер Б.Мөнгөнтуул илүүрхэн хожсон бол дараагийн өрөгтөө Их мастер Т.Батчимэгтэй тэнцлээ. Эмэгтэйчүүдийн гурван өргийн дараах байдлаар Т.Номиндалай 3 хожилтойгоор тэргүүлсэн бол Их мастер Б.Мөнгөнтуул 2,5, Б.Мөнгөнзул 2,0 оноогоор удаалж байна.
Харин эрчүүдийг У.Наранжаргал, С.Билгүүн нар гурван хожилтойгоор тэргүүлж, Г.Мөнхгал 2,5, Н.Баттулга 2.0 оноогоор удаалж байна. Тэмцээний дөрөвдүгээр өргийн тоглолт өнөөдөр болох бөгөөд энэ сарын 27-ны өдөр 11 дэх өрөг болсноор улсын аварга эрэгтэй, эмэгтэй шатарчин тодрох юм.

Д.Өлзий