Говь-Алтай-Улаанбаатарын зорчигч тээврийн тариф нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-30 16:37:58
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Авто тээврийн үндэсний төвөөс шатахууны үнийн өсөлтөөс хамааран хот хоорондын нийтийн зорчигч тээврийн чиглэлүүдэд энэ оны есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөлт орохоор болсон билээ. Тэгвэл Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сум хүртэлх зардал 50 мянган төгрөг болж дөрвөн мянган төгрөгөөр нэмэгджээ.
Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг хүртэл нийт 1037 километрийн зайд оршдог бөгөөд өмнө нь шатахууны үнийн өсөлт, үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөн ч жолооч тээвэрчид иргэдийн нуруунд ачаа болохгүй байх үүднээс зорчигч тээврийн тарифыг 2013 оноос хойш нэмээгүй байсан юм.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ