ДУНДГОВЬ: ИТХ-ын анхдугаар хуралдааныг 10 дугаар сарын 28-нд хуралдуулахаар товлолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-17 16:52:16
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 10 дугаар сарын 28-нд хуралдуулахаар товлолоо.


Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 25 мандаттай. Энэ удаагийн сонгуулиар Монгол ардын нам 16 суудал авч, олонх болсон бол Ардчилсан нам 9 суудал авчээ.


Аймгийн сонгуулийн хороо Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулиар төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтыг батлан энэ сарын 16-нд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж, анхдугаар хуралдааныг хуралдуулах шийдвэрээ ийнхүү гаргажээ. 


Related news