БАЯНХОНГОР: “Эко кэйш” машинаар нэг удаагийн дүүргэлтэд 12 кг хуванцар сав цуглуулж байна
Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. "Хог биш ээ, мөнгө" хөдөлгөөний хүрээнд хог хаягдал төлбөртэй хүлээн авах “Эко кэйш” машиныг Баянхонгор сумын ЗДТГ-т байршуулсан. Тэгвэл суурилуулснаас хойших хугацаанд хуванцар сав болон цаас, лааз зэрэг хог хаягдлыг төлбөртэйгээр авч хоёр удаагийн дүүргэлт хийж, нэг удаагийн дүүргэлтэд 12 кг хуванцар савыг цуглуулж, “Хонгор дуулим” компанид нийлүүлэлт хийжээ.
591日