“Старшип” пуужингийн дөрөв дэх туршилт амжилттай болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-06-07 10:06:42

НЬЮ-ЙОРК, 2024 оны зургаадугаар сарын 7 /VOA/. “СпэйсИкс” компанийн аварга том “Старшип” сансрын хөлөг дөрөв дэх туршилтын нислэгээ гүйцэтгэж, Энэтхэгийн далайн усанд анх удаа амжилттай газарджээ. 


Техасаас хөөргөснөөс хойш ердөө 65 минутын дараа “Старшип” хөлөг Энэтхэгийн далайд урьдчилан бэлтгэсэн тусгай хөвөгч тавцан дээр зөөлөн буужээ. Энэ бол Илон Маскийн үүсгэн байгуулсан компанийн дахин ашиглах боломжтой, хиймэл дагуул тээвэрлэгч, Саран дээр буух модуль бүтээх олон тэрбум долларын өртөгтэй төсөл юм.  


Өмнөх гурван туршилтын нислэг амжилтгүй болсон юм. “СпэйсИкс” компанийнхан цаашид өөр туршилтуудыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд сансрын нисгэгчдийг Саран дээр аюулгүй буулгахын тулд энэ онд дор хаяж зургаан удаа туршилтын нислэгийг гүйцэтгэхээр төлөвлөж байна гэж И.Маск мэдэгджээ.


120 метрийн урттай, хоёр угсраа пуужингийн систем нь “Старшип” сансрын хөлөг болон аварга том “Супер Хэви” пуужингаас бүрддэг. Пуужинг пүрэв гарагт орон нутгийн цагаар 7:50 цагт Техасын өмнөд нутгийн Бока Чика хотын ойролцоо орших “СпэйсИкс”-ийн хөөргөх талбайгаас хөөргөсөн байна. 

関連ニュース