Малын эмч мэргэжилтнүүд шинэ хууль, эрх зүйн орчинтой боллоо
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа уг сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Эрх зүйн орчин нилээдгүй өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа цаг үед энэ удаагийн сургалт зохион байгуулагдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой болж байна. Аймгийн хэмжээний мал эмнэлгийн нэгжийн нэг эмчид 36.7-58.1 мянган толгой мал ноогдож байгаа нь та бүхний ачаалал ямар байгааг харуулж байгаа үзүүлэлт юм. Малын эрүүл мэндээс гадна нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, Олон Улсын зах зээлд эргэлтэнд оруулах зэрэг олон чухал зорилтууд бидний өмнө байгаа. Энэ бүхэнд та бүхний ажлын үүрэг, хариуцлага өмнөх жилүүдээс илүү нэмэгдэж байгааг анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн хэллээ.
2577 өдөр