Хүүхдийн эрхийн зөрчил ихээр гарч байгаа сумдад анхаарлаа хандуулна
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо 2018 оны анхны хуралдаанаа зохион байгуулж, энэ оны ажлаа төлөвлөн, 2017 онд хийсэн ажлаа дүгнэлээ. Энэ онд тус хороо үндсэн чиг үүргийнхээ дагуу төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэн ажиллах гэнэ. Тодруулбал хүүхдийн эрхийн зөрчил ихээр гарч байгаа Мандал, Сайхан, Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг, Цагааннуур сумдуудад ажлын хэсэг гарган сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
2613 өдөр