Өлзийт сумын ЗДТГын байрны зарим өрөөнд ургамлын шавж тархжээ
Архангай /МОНЦАМЭ/. Өлзийт сумын ЭМТ-өс сумын ЗДТГ-ын өрөөнүүдэд “Улаан шар жижиг хорхой тархсан байна” гэсэн дуудлагын дагуу 4-р сарын 18-ны өдөр аймгийн МХГ, ХХААГ, ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд Өлзийт суманд ажиллажээ. Уг шавьж нь гэрэл чийгэнд мэдрэмтгий, шөний идэвхтэй амьдралтай, хуучин барилга, агуулах, тааз, шал, шалны хөндийд байрладаг бөгөөд тус сумын ЗДТГ-ын байрны зарим өрөөнүүдийн тааз, хана, шалаар тархсан байна. Энэ нь хуурагч цох, гуулин цох, аалз цох гэх ба хүнд хоргүй шавж гэнэ.
2847 өдөр