Хэрлэн, Улз, Халх гол үерийн түвшинг давсан хэвээр байна
Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн, Улз, Халх гол үерийн түвшинг давсан хэвээр байгаа учраас иргэдийг сэрэмж болгоомжоо алдахгүй байхыг анхаарууллаа. Халх гол Ялалт баг орчимдоо үерийн түвшинг 54 см-ээр, аюултай түвшинг 11 см-ээр давсан бол Хэрлэн гол үерийн түвшинг 16 см-ээр, Улз гол үерийн түвшинг 15-43 см-ээр давж үерлээд байна.
968 өдөр