Дөрвөн аймагт өвөлжилт хүндэрч байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь зэрэг 4-5 аймагт цас дарж, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа талаар ХХААХҮЯ болон Бэлчээр ашиглалтын холбооноос мэдээлж байна. Эдгээр аймагт өнгөрсөн зун, намар өвс сийрэг, тачир, бэлчээр хүрэлцэхгүй байснаас цас ихтэй байна. Ялангуяа Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрч байна.
1244 өдөр