Язгуур урлагийн анхдугаар наадам болж байна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт язгуур урлагийн анхдугаар наадам болж байна. Аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрт орон нутгийн онцлог соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээх, түгээн дэлгэрүүлэх, судлах, сурталчилах тухай тусгасан. Говь нутгийн соёлын дархлаа дахин давтагдашгүй өв соёл бэлэн цэцлэх ерөөл, аялгуут магтаал, шанхайн уртын дуу, морин хуурын татлагын баялаг өв санг залуу үеэр дамжуулан түгээн дэлгэрүүлэхээр зорьж байгаа юм.
2617 өдөр