Улсын хэмжээнд 67.3 сая толгой мал тоолов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүнг өнөөдөр ҮСХ-ноос танилцууллаа. Улсын хэмжээнд энэ оны эцэст 67.3 сая толгой мал тоологдлоо. ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмархандын мэдээлснээр нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өсжээ.
1301 өдөр