СҮХБААТАР: 2000 камерыг хянах нэгдсэн серверийг ашиглалтад орууллаа
Баруун-Урт 2023 оны
арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумыг бүрэн камержуулах “Ногоон бүс” төсөл хэрэгжиж эхэллээ.
Энэ хүрээнд камерын хяналт, удирдлагын нэгдсэн системд холбох
ажил хийгджээ. Өөрөөр хэлбэл нэн шаардлагатай буюу дэд бүтцийн асуудлууд шийдвэрлэгдээд байна. Энэ хүрээнд 2000 хүртэлх камерыг удирдан хянах боломжтой, нэг жилийн хугацаанд бичлэгээ хадгалдаг нэгдсэн хяналтын серверийг аймгийн Цагдаагийн газарт байрлуулж, ашиглалтад хүлээн авлаа.
622 өдөр