ОРХОН: Сургууль, цэцэрлэгийн гадна, дотор орчинд нийт 900 гаруй камер ажиллаж байна
Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ерөнхий боловсролын 24 сургуульд 508 хяналтын камер ажиллаж байна. Үүний 86 нь гадна орчинд, 422 нь сургуулийн дотор, анги, танхимд байна. Харин гаднаа огт камергүй таван сургууль байгаа аж. Өнгөрсөн онд орон нутгийн төсвийн 104 сая төгрөгөөр V сургуульд 96 хяналтын камер суурилуулсан байна.
688 өдөр