Биеийн тамир, спортын байгууллага үүссэний 70 жилийн ойг тэмдэглэв
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт Биеийн тамир спортын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойг энэ сарын 22-25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлээ. Ойн баярын хурал, “Бид спортынхон” хүндэтгэлийн тоглолт, хурдан морины уралдаан, аймаг сумын цолтой хүчит 32 бөхийн барилдаан зэрэг арга хэмжээнүүд болсон юм. Байгууллагынхаа түүхэн ойг зорин Могол Улсын Ардын багш, улсын харцага Ч.Өвгөнхүү, Монгол Улсынн гавъяат дасгалжуулагч Д.Халзан нарын тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
2500 өдөр