Н.Баттулга: Модны ураар хийсэн эдлэл бат бөх, үзэсгэлэнтэй, ширхэг нь дахин давтагддаггүй
Увс /МОНЦАМЭ/. Модны ур ашиглаад төрөл бүрийн модон аяга, таваг, халбага, айргийн хул зэрэг бүтээгдэхүүн урладаг Намгарын Баттулгатай ярилцлаа. Түүний хувьд мод чулуу, сур шир, алт мөнгө зэргийг ашиглаад юу л бол юуг урлаж чаддаг торгон мэдрэмжтэй, гарын уртай, авъяаслаг нэгэн. Н.Баттулга урин дулаан цаг ирэхээр өөрийнхөө удирдсан бригадын хамтаар энд тэнд уригдаж томоохон барилгуудын дээвэр тавих ажлыг гардан гүйцэтгэдэг. Харин өвөл болохоор гэртээ суугаад сийлбэрийн ажлаа тухтайхан хийдэг байна.
2078 өдөр