Хойд хилээр орж гарах иргэдийн тоо өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-12-03 10:18:41

Увс /МОНЦАМЭ/. Тус аймгийн Боршоо, Тэс боомтоор 2018 оны жилийн эцэст нийтдээ 47280 иргэн хилээр нэвтрэн гарсан байна. Мөн 47010 иргэн хилээр нэвтрэн оржээ. Тэднийг бүтцээр нь ялгавал, албан ажлаар 112, хувийн журмаар 37499, байнга оршин суухаар 8174, бусад ажлаар 1225 иргэн нэвтрэн орсон байна.

2018 онд хилээр орж гарсан иргэд нийтдээ 94290 байгаа нь 2017 оны мөн үетэй харьцуулахад 20.1 хувиар өссөн байна. Мөн сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулхад 46.9 хувиар өссөн үзүүлэлт аж.

2019 онд тус боомтуудаар орж, гарсан иргэдийн тоо хараахан эцэслэж гараагүй байна. 

Холбоотой мэдээ