ОПЕК-ийн нефтийн нийлүүлэлт нэмэгдэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЖЕНЕВ. /KAZINFORM/. ОПЕК буюу Нефть экспортлогч орнуудын холбооны нефтийн нийлүүлэлт энэ оны эцэс гэхэд өдөрт 32 сая торх болж нэмэгдэнэ гэж АНУ-ын “JP Morgan” банк урьдчилан таамаглаж байна.
Тус банкны шинжээчдийн үзэж буйгаар, ОПЕК-ийн нефтийн нийлүүлэлт 2016 онд мөн үргэлжлэн нэмэгдэн ирэх оны гуравдугаар улиралд өдөрт 32.5 сая торх болох ажээ.
ОПЕК-ийн нефтийн нийлүүлэлтийн дундаж хэмжээ 2015 онд өдөрт 31.5 сая торх байх бол 2016 онд өдөрт 32.1 сая торх байна гэж шинжээчид таамаглаж байна.
2009 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа өнгөрсөн наймдугаар сард АНУ-д нефтийн ханш торх нь 40 доллар болж унасны улмаас дэлхийн зах зээлд нефтийн ханш урьд байгаагүйгээр унасан тохиолдлуудын нэг гарсан юм.
ОПЕК-ийн гишүүн улсууд ээлжит уулзалтаа энэ оны 12 дугаар сарын 4-нд хийхээр товложээ.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд