Улсын арслан П.Бүрэнтөгс “Алтан бүс”-ийн эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-21 12:43:41

БНХАУ-ын Өвөрмонголд болсон олон улсын Монгол бөхийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс шалгарч “Алтан бүс”-ийн эзэн боллоо.

Өчигдөр буюу ням гарагт болсон энэ жилийн барилдаанд хүчит 256 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт П.Бүрэнтөгс, Өвөрмонголын аварга Цагаанзаан, аварга Баярбаатар, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар тунаж үлдсэн байна.

Өнгөрсөн жил болсон олон улсын Монгол бөхийн аварга шалгаруулах "Алтан бүс"-ийн төлөөх анхдугаар барилдаанд Монгол Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж байсан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ