Шакил О'Нилын амжилтыг Новицки эвдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТВАШИНГТОН. /Xinhua/. “Бруклин Нетс” багтай тоглох үеэр “Даллас Маверикс” багийн од Дирк Новицки 22 оноо авч, Шакил О'Нилын амжилтыг эвдэн АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх цаг үеийн онооны тэргүүлэгчдийн жагсаалтын зургадугаарт бичигдлээ.
Новицки тоглолтын хоёрдугаар үеийн 9:51 минутад дундын зайнаас амжилттай довтолж, сагсан бөмбөгийн замналаа 28596 оноотой дуусгасан О'Нилын амжилтыг эвдсэн байна.
“Шакил О'Нил бол сагсан бөмбөгийн талбайд хэзээ ч байгаагүй хамгийн давамгай тоглогч байсан. Бүх цаг үеийн ийм чадварлаг тоглогчдын дунд орсондоо би их баяртай байна” гэж Новицки мэдэгджээ.
Д.Нямтулга