Оны аварга тэргүүнүүд түрүүчээсээ тодорч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 16:54:02

Увс аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт Малчин суманд хуралдаж, энэ үеэр Оны тэргүүний сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг шалгаруулах асуудлыг авч хэлэлцсэн байна.

Оны тэргүүний үйлдвэрлэгч байгууллагад "Энержи Импайр", "Арвижих-Увс", "Зэл говь" компаниуд нэр дэвшиж байгаа бол Оны шилдэг үйлчилгээний байгууллагад “Бэлбулаг” төв, “ТТБЦС” компани, Оны тэргүүний төрийн үйлчилгээний байгууллагад Бөхмөрөн, Өмнөговь сумын сургуулиуд, Оны тэргүүний Төрийн бус байгууллагад аймгийн Ахмад багш нарын холбоо, "Шинэ тэмүүлэл" төрийн бус байгууллага тус тус нэр дэвшин өрсөлдөж байгаа аж.

   Эдгээрээс гадна Оны тэргүүний төрийн албан хаагчаар 1, төрийн тусгай албан хаагчаар 1, тэргүүний төрийн үйлчилгээний ажилтнаар 7 хүнийг шалгаруулах юм байна. Мөн төрийн үйлчилгээний оны тэргүүний ажилтныг боловсролын салбараас 2, эрүүл мэндийн салбараас 3, Соёлын салбараас 1, Байгаль орчны салбарын оны тэргүүн 1, Оны тэргүүний хүүхэд 2, Хөдөө аж ахуйн оны тэргүүн 11, Оны тэргүүний нийтийн үйлчилгээний ажилтан 2, Аж үйлдвэрийн салбарын оны тэргүүн 1, Оны тэргүүний тээвэрчин 2, оны тэргүүний барилгачин 1, Санхүү бүртгэлийн тэргүүний ажилтан 1, аймгийн сайн малчин 90 хүнийг тус тус шалгаруулах аж.

Зарим салбар дээр тодорхойлолт цөөн ирсэн тул энэ асуудлыг хойшлуулж, дараагийн хурлаар шийдвэрлэхээр болсон байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ