БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-09-14 12:27:55

БЭЭЖИН. /ВВС/. БНХАУ-ын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн өсөлт наймдугаар сард урьдчилан тооцоолсноос доогуур гарсан нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны эдийн засгийн цаашдын өсөлтийн эрч сулрах төлөвтэй байгааг харуулж байна.

Үйлдвэрлэлийн үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс 6.1 хувиар өссөн нь урьдчилан тооцоолж байсан 6.4 хувиас доогуур үзүүлэлт юм.

Үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт буурч, 10.9 хувьтай гарсан нь сүүлийн 15 жилийн хамгийн бага үзүүлэлт юм.

Дэлхийд тэргүүлэх хэмжээний хүчирхэг эдийн засагтай орны эдийн засгийн өсөлт буурч байгаа нь хөрөнгө оруулалтын том зах зээлийн үзүүлэлт буурахад нөлөөлж байна. Мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурч байгааг автомашины борлуулалт болон импорт буурсан, инфляцын түвшин өсөх зэргээс харж болно.

БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний эрэлт буурсантай холбоотойгоор өнгөрсөн жилд түүхий эдийн үнэ эрс буурсан бөгөөд тус улсын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг эрчимтэй буулгасан билээ. Энэ нь сүүлийн зургаан жилд тохиолдоогүй хамгийн хурдацтай үнийн уналт юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд