Дэлхийн хамгийн том зүрх-180 кг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2015-09-17 15:53:55

КАНБЕРРА. /KoreaTimes/. Дэлхийн хамгийн том амьтан болох цэнхэр халимны зүрх машин шиг хэмжээтэй байх гэж олон хүн бодож байсан.

Цэнхэр халим ховор учраас судлаачид энэ амьтны зүрхийг дэлгэрэнгүй судлах боломжгүй байлаа.

Харин өнгөрсөн оны тавдугаар сард Канадын Ньюфаундленд арлын эрэгт үхсэн халим шидэгдэн гарснаар судлаачид энэ амьтны зүрхийг анх удаагаа дэлгэрэнгүй судлах боломжтой болсон юм. Эрэгт шидэгдсэн халимыг “Lollipop” буюу “Иштэй чихэр” гэж нэрлэжээ.
23.3 метр урт энэ халимны зүрх нь том тракторын нэг дугуйтай тэнцэхүйц хүнд буюу 180 орчим кг жинтэй байсан байна.
Мөн судлаачдын тогтоосноор, халимны биед 58 галлон буюу 219 литр цус байдаг аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд