“Brent” маркийн нефтийн үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-05-20 15:34:03

МОСКВА. /TASS/. Саудын Арабын Жидда хотод “ОПЕК +” бүлгийн сайд нарын зохицуулах хорооны хурал болсны дараа Лондоны “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн долдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 1.2 хувиар өсөж, нэг торх нь 73.09 ам.долларт хүрснийг арилжааны мэдээлэл харуулжээ.


Нефть олборлолтыг бууруулах тухай гэрээнд оролцогч “ОПЕК +” бүлгийн орнууд 2019 оны дөрөвдүгээр сард уг гэрээний нөхцөлийг 168 хувиар биелүүлсэн тухай урьд нь мэдээлсэн байна. Гуравдугаар сард эл үзүүлэлт 139 хувь байжээ.


“ОПЕК+” бүлгийн орнууд 2019 оны эхний хагас жилд нефтийн үйлдвэрлэлийг хоногт 1.3 сая торхоор бууруулахаар тохиролцсон байна. Үүнээс 812 мянган торх нь ОПЕК-ийн гишүүн улсуудад, 383 сая торх нь тус байгууллагын гишүүн бус орнуудад ногдож байгаа юм.


“ОПЕК+” бүлгийн сайд нарын зохицуулах хорооны хурал Жидда хотод ням гарагт болж өнгөрчээ. Уг хорооны бүрэлдэхүүнд АНЭУ, Кувейт, Венесуэл, Ирак, Казахстан улс ордог бөгөөд ОХУ болон Саудын Араб хамтран даргалдаг байна.


Холбоотой мэдээ