Худалдааны хурцадмал байдлыг намжаахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-10 09:35:16

ТОКИО. /IMF/. Худалдааны хурцадмал байдлыг намжаах асуудлыг эн тэргүүнд тавихыг Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард “Их 20”-ийн орнуудын төлөөлөгчдөд уриалсан байна.


Японы баруун нутгийн Фүкүоко хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан “Их 20”-ийн орнуудын Сангийн сайд, Төв банкны удирдлагуудын уулзалтын дараа К.Лагард ийнхүү мэдэгдсэн байна.


Мөн тэрбээр тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилсээр байгааг сануулаад, одоо ногдуулаад буй татварыг бууруулах, дахин татвар ногдуулахаас зайлсхийх зэргээр худалдааны хурцадмал байдлыг намжаах асуудлыг эн тэргүүнд тавих хэрэгтэй хэмээн хэлжээ. 

Холбоотой мэдээ