Монголын түүх болон физикийн шалгалтын хэмжээст оноо гарлаа

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-06-18 10:00:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын түүх, физикийн хичээлээр "ЭЕШ-2019" орон даяар өчигдөр эхэлсэн бол өнөөдөр хими, газар зүй, англи хэлний шалгалтаар үргэлжилж байна.


Боловсролын үнэлгээний төв техник технологийн дэвшлийг ашиглан ЭЕШ-ыг шууд засах шилэн технологийг нэвтрүүлсэн. Ингэснээр, шалгуулагчид ЭЕШ-ын дүнгээ нэг цагийн дотор мэдэх боломжтой болсон билээ.

Тус төв энэ сарын 17-ны өдөр 9:00 цагт Монгол улсын түүх, 13:00 цагт Физикийн шалгалтыг зохион байгуулж, шалгалт өгсөн даруйд нь шалгалтын материалыг шууд засаж анхны оноог шалгуулагч нарт мэдээлсэн. Шалгалтуудын хэмжээст оноог www.eec.mn цахим сайтад байршуулжээ. Дүн онооны жагсаалтыг харах бол http://list.eec.mn/ холбоосыг дарна уу.

Зөвхөн өөрийнхөө дүн оноог харах бол бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хаягны шалгуулагчийн булангаар нэвтэрч харах боломжтой юм байна.

Шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирж, шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой аж. Хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг Боловсролын үнэлгээний төв анхаарууллаа.


Холбоотой мэдээ