Төв аймаг жендерийн сайн туршлагыг амжилттай хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр сайн туршлагыг амьдралд хэрэгжүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх семинарыг Төв аймагт ЗДТГ-ын "Соёмбо" танхимд зохион байгууллаа.
Төв аймгийн
Засаг дарга бөгөөд жендерийн салбар хорооны дарга Ж.Батжаргал тэргүүтэй салбар
хорооны бүрэлдэхүүнтэй Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд
ажлын албаны дарга Т.Энхбаяраар ахлуулсан албаныхан уулзалт семинарыг хөтлөн явуулсан байна.
Энэ удаагийн семинарын зорилго “Байгаль орчныг хамгаалахад жендерийн асуудлыг нэвтрүүлэх” сэдвийн хүрээнд сайн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд
жендерийн арга зүй, аргачлалыг хэрхэн ашиглах, шаардлагатай баримт бичгийг
бүрдүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа ажээ.
Монгол Улсын Засгийн газрын Жендерийн үндэсний хорооноос жендерийн эрх тэгш байдлыг
хангах үндэсний хөтөлбөр, орон нутгийн жендерийн дэд хөтөлбөрийг дэмжих
асуудлаар 21 аймгаас Төв, Архангай, Баянхонгор, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Увс
аймгийн сайн туршлагыг сонгосон байна.
Төв аймгийн
Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/638 дугаар захирамжаар
“Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн салбар хороог аймгийн Засаг даргаар
ахлуулан 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулж, аймгийн Жендерийн
нөхцөл байдлын үнэлгээнд суурилан 4 зорилт 23 арга хэмжээтэйгээр дэд хөтөлбөр
боловсруулж, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн 116 дугаар тогтоолоор
батлуулж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
Төв аймгийн хүн амын тоо түүнээс эрэгтэй, эмэгтэй,
хүүхэд, хөгшдийн жендерийн байдал, мөн ажил эрхлэлт, дундаж наслалт, төрийн
алба эрхлэлтийн талаар статистик тоон мэдээлэл дараах байдалтай байна.
2018 оны
жилийн эцсийн байдлаар аймгийн нийт хүн амын тоо 95045, үүний
48784 нь эрэгтэй, 46261 нь эмэгтэй, насны байдлаар нь авч үзвэл аймгийн
хэмжээнд 33542 хүүхэд, 27271 залуучууд, 12831 ахмад настан, 3211 хөгжлийн
бэрхшээлтэй иргэн, 3473 өрх толгойлсон эцэг эхчүүд амьдарч байна.
Хүн амын дундаж
наслалтыг 10 жилийн хугацаанаас авч үзвэл 2008 онд эрэгтэй 65.18 эмэгтэй
71.01 байсан бол 2018 онд эрэгтэй 70.44, эмэгтэй 75.21 болж
өссөн үзүүлэлт гарчээ.