Төрийн байгууллагын удирдлагуудад стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүйг эзэмшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-31 20:50:04
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Удирдлагын академи, Мэргэшил дээшлүүлэх институтээс энэ сарын 30, 31-нд “Төрийн байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сургалт зохион байгууллаа.

Төрийн байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулах мэдлэг чадвар, арга зүйг эзэмшүүлэх зорилготой энэхүү сургалтад аймгийн ЗДТГ, түүний харьяа агентлагийн удирдлагууд, албан хаагчид, 15 сумын ЗДТГ-ын дарга нар нийт 70 гаруй төрийн албан хаагч оролцжээ.  

Сургалтыг Мэргэшил дээшлүүлэх академийн доктор Т.Түмэнцогоо, доктор Ц.Дэлгэржаргал нар удирдан явуулж, лекц болон дасгал ажлыг хослуулан оролцогчдод стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүйг эзэмшүүлэн, сертификат олгосон байна. 

Холбоотой мэдээ