Хөлбөмбөгийн 19 хүртэлх насны шигшээ баг Японы багтай тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-08 10:34:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн 19 хүртэлх насны АШТ-ний урьдчилсан шатны "J" хэсэгт өрсөлдөж буй Монголын шигшээ багийн залуус хоёр дахь тоглолтоо 11 дүгээр сарын 8-ны 17 цагт Японы шигшээтэй хийнэ.


Японы 19 хүртэлх насны шигшээ баг 2018 онд Азийн 19 хүртэлх насны АШТ-ний шөвгийн дөрөвт шалгарч байсан хүчтэй баг юм. Тэд хэсгийн шатанд Монголын залуучуудын багтай учраа таарч 7:0-ээр хожиж байсан билээ. "Залуу самуурайнууд" "J" хэсгийн эхний тоглолтоо Гуамын шигшээ багтай хийж 10:0-ээр бут ниргэсэн бол манай баг талбайн эзэн Вьетнамын шигшээд 3:0-ээр хожигдсон.

Холбоотой мэдээ