Орхон аймагт энэ 7 хоногт жүдо бөхийн УАШТ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-21 16:24:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймагт 2020 оны нэгдүгээр сарын 24-27-нд зохион байгуулна.


Тус тэмцээнд амжилттай оролцсон жүдочид “Токио-2020” олимпын дэвжээнд өрсөлдөх эрхээ баталгаажуулах жин тус бүрт ширүүхэн өрсөлдөөн болж, жүдочдын ур чадвар, чансаа, бэлтгэлийг шалгах том сорилт болох юм.


Харин яг энэ үеэр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны хуваарьт 2020 оны тэмцээнүүд эхлэх бөгөөд Израил улсын Тель-Авив хотноо УАШТ-тэй давхцаж анхны Гран при тэмцээн болно. Энэхүү 80 гаруй орны жүдоч өрсөлдөх уг тэмцээнд Монголын баг тамирчид оролцохгүй.


Харин хоёрдугаар сарын 8-9-нд Парист болох “Их дуулга” тэмцээнд 21 хүнтэй баг хүчээ сорих юм.

Холбоотой мэдээ