Гуандун мужид коронавирусний халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Гуандун мужид коронавирусний халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мужийн Эрүүл мэндийн хорооноос өнөөдөр мэдээлэв.
Тус мужийн Жаочин хотод 55 настай эрэгтэй өвчтөн нас баржээ. Тэрээр олон жилийн турш чихрийн шижин өвчтэй байсан бөгөөд Ухань хот руу зорчоод ирсэн хүмүүстэй харилцсаны улмаас халдвар авсан байна.
Гуандун мужийн хэмжээнд өчигдрийн байдлаар, шинээр 74 тохиолдол бүртгэгдэж нийт 1018 тохиолдол болсон байна.