Үйлчлүүлэгчийн бичиг баримтыг бүртгэж ханиадны эм олгох журам хэрэгжүүлж эхэллээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-02-13 14:07:27

Бээжин /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хянах ажлын талаарх хэвлэлийн бага хурал өчигдөр Бээжин хотод боллоо.

Энэ үеэр Бээжин хотын Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын газрын дэд дарга Тан Юнхуа коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлаа танилцууллаа. Түүний хэлснээр Бээжин хотын бүх эмийн сан коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, хяналтад авахын тулд зарж борлуулж буй эмийн хяналтыг чангаруулж, халуун бууруулах болон ханиадны эсрэг үйлчилгээтэй эмийг борлуулахдаа үйлчлүүлэгчийн бичиг баримтыг бүртгэх шинэ журмыг хэрэгжүүлж эхэлсэн байна.  

Тэрээр коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах ажлын хүрээнд эмийн сангуудын үйл ажиллагааны хяналтыг чангатгах чиглэлээр дараах гурван шаардлагыг мөрдүүлэх болсныг танилцуулав.

-       Нэгд, эмийн сангуудын орчин нөхцөл, эмийн хадгалалтын горим, ажилтнуудад тавигдах стандарт, шаардлагыг хангах,

-       Хоёрт, худалдаж буй эм, эмийн бүтээгдэхүүний чанар, стандартын шаардлагыг хангах,

-       Гуравт, халуун бууруулах болон ханиадны эсрэг эмийн бүтээгдэхүүнийг борлуулахдаа зайлшгүй бичиг баримтаар бүртгэл хийж /овог нэр, гэрийн хаяг, иргэний үнэмлэхний дугаар, утасны дугаар, өвчний шинж тэмдэг зэргийг бүртгүүлэх/ өдөр бүр тайлагнах зэрэг болно.

 

Холбоотой мэдээ