БНХАУ АНУ-аас 300 нисэх онгоц худалдаж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2015-09-24 10:00:22

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч томоохон компаниас зорчигч тээврийн 300 нисэх онгоц худалдан авах гэрээнд БНХАУ-ын компаниуд гарын үсэг зуржээ.

БНХАУ-ын төрийн өмчийн, нисэх онгоц лизингийн компани болон лизингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөр нэгэн компани улсынхаа нэгэн томоохон банкны хамт “Боинг” компанитай гэрээ байгуулсан байна.

Онгоцны захиалгын талаар, тухайлбал ямар загварын онгоцыг ямар үнээр авах гэж буй тухай тодорхой мэдээлэл алга.

БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ дахь төрийн айлчлалаа уржигдар эхэлсэн юм. Тэрбээр өчигдөр Сиэтл хотоос холгүй орших “Боинг”-ийн гол үйлдвэртэй танилцжээ.

Си дарга маргааш Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзана.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд