Худалдаа арилжаа хийхэд сайн хэмээжээ

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-05-08 06:09:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 08. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 16. Сугар гараг. Онгоц одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр.

 

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал:  Огторгуй

 

Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ