Хилчин хотхонд хөрсний ус шүүрүүлэх байгууламж барьж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-10 11:10:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн өвлийн турш хашаанд нь мөс тогтож, иргэдийн нь амьдрах орчин хүнд байсан СХД-ийн 40 дүгээр хороонд далан сувгийг нь сайжруулах ажил эхэлжээ.


Улаанбаатар хотын ерөнхий менежерээр ахлуулсан НҮБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд хөрсний усны түвшин өндөр болон үерт өртөж болзошгүй СХД-ийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Хилчин хотхоны арын хэсгийн хөрсний ус шүүрүүлэх байгууламж барих сонгон шалгаруулалтад “Хангилцаг” ХХК шалгарч, мягмар гарагаас уг ажлыг эхлүүлжээ.



Тус байршилд оршин суугчдад усанд автах эрсдэл үүсэж, байшин сууцанд нь хөрсний ус нэвчээд байсан юм. Байгууламжийг барих компанийн ажлын хэрэгжилтийн явцад тавих захиалагчийн хяналтыг Геодези усны барилга байгууламжийн газраас хийж байгаа аж.





Холбоотой мэдээ