Нийт 2158 хавьтлыг тогтоож тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-30 20:11:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар шинээр таван тохиолдол нэмэгдэж, нийт 179 иргэн эмчлүүлж байна.

Эдгээр таван тохиолдол мөн л өмнө нь бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтал юм. Эдгээр батлагдсан 179 тохиолдлын 41 иргэнийг түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр, 138 иргэнийг ойрын хавьтлаас тандалт судалгаа, шинжилгээгээр илрүүлжээ. Ойрын 1296, дам 862 хавьтал, нийт 2158 хавьтлыг тогтоож тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлж байгаа аж. Сэлэнгэ аймгийн тухайд тэр дундаа өвчлөл бүртгэгдсэн Сүхбаатар, Мандал, Алтанбулаг сумын иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг тасралтгүй үргэлжлүүлэн хийсээр байна. Өнөөдрийн байдлаар Мандал суманд 9693 гаруй иргэн, Сүхбаатар суманд давхардсан тоогоор 21341, Алтанбулаг суманд 2256 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулаад байна. Бусад суманд 3152 иргэнээс түүврийн аргаар шинжилгээ аваад байгаа аж. Аймгийн Онцгой комиссын зүгээс халдвар авсан иргэдтэйгээ байнга холбоотой байж, эмчилгээ, үйлчилгээг асууж лавлан, санал, хүсэлтийг нь сонсч, боломжийн хүрээнд шийдвэрлээд явж байгаа гэв. 

Холбоотой мэдээ