Төрсөн өдрийг тохиолдуулан хуримтлалтай болгож эхэллээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-01-20 12:56:40

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв “Хас” банктай хамтран ажилтнууддаа хадгаламж нээж өгчээ.

- Манай хамт олон энэ оноос эхлэн дундын сангийн журамд өөрчлөлт оруулж багш, ажилтнуудынхаа төрсөн өдрөөр хадгаламжийн хуримтлал бий болгохоор шийдвэрлэсэн. Энэ сард төрсөн өдөр нь тохиож байгаа 2 ажилтанд хадгаламж нээн өгч, гардуулан өглөө гэж тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Пүрэвсайхан ярилаа.

Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийнхөн төрсөн өдөр нь тохиосон хүмүүст 100,000 төгрөгийн хадгаламж нээж өгөх, жил бүр ийм хэмжээний орлого хийж хуримтлалтай болгохоор шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ