Хүчтэй шуурганы улмаас 590 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-21 11:30:13

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 14-нд болсон хүчтэй шороон шуурганы улмаас Говьсүмбэр аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 590 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ.

Шороон шуурганы үеэр албан байгууллагын барилгын дээвэр, хашаа, гэр нурснаас гадна 2000 гаруй толгой мал хорогдсон талаар аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Хорогдсон малын дотор дөнгөж төрсөн шинэ төл их байна. Цаашид хохирлын хэмжээ нэмэгдэх магадлалтай байгаа аж.

 

Холбоотой мэдээ